Хуудас:  1   2   3  ( 21 мэдээ )

Ойн хортон устгалын ажил 75 хувьтай явагдаж байна.

Гол горхи, булаг, шанд,нуур,цөөрөм болон уул овоо,нийтийн эзэмшлийн зам талбайн хог хаягдлыг цэвэрлэх ажилд Байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг нөхөн сэргээх зардлаас сум бүрт 500000 төгрөгний санхүүжилт олгон  аймгийн хэмжээнд 05-р сарын 18-наас 28-ны өдрүүдэд хог хаягдлыг цэвэрлэх ажлыг зохион байгууллаа. Энэ ажил  эзэнгүй хог хаягдлыг багасгаж, орчны бохирдлыг бууруулсан үр дүнтэй ажил боллоо.

Байгаль орчныг хамгаалах, байгалийн баялагийг нөхөн сэргээх зардлаар Булган сумын 2,6-р багийн 400 айл өрхөд хог төрөлжүүлэн хийх хогийн сав нийлүүлэх ажлыг гүйцэтгэж, 6-р сарын 22-ны өдөр хогийн савыг бүрэн суурилуулж хүлээлгэн өглөө.

   НҮБ-ын ерөнхий ассейнбэлээс жил бүрийн 4 сарын 22-ны өдрийг Эх дэлхийн өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлэхээр тунхагласантай холбогдуулж БОАЖГазраас аймгийн хэмжээнд “Байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах нь” сэдвийн хүрээнд төрийн албан хаагчдын дунд илтгэлийн тэмцээн зарлаж, “Хог бол баялаг” болзолт уралдааныг Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд ашиглагдахгүй болсон материалаар хийсэн бүтээлийг шалгаруулах үзэсгэлэн зохион байгуулалаа.

  • “Байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах нь” илтгэлийн уралдаанд:

1-р байр АЗДТГазраас оролцсон О.Ундрах

2-р байр ЭМГазраас оролцсон Баярбат

3-р байр ШШАлбанаас оролцсон Бямбасүрэн

  • Уг тэмцээнд Шилдэг сургуулийн шалгаруулах тэмцээнд:

1-байр Сэлэнгэ сумын ЕБС

2-р байр Хутаг-Өндөр сумын ЕБС

3-р байр Хишиг-Өндөр сумын ЕБС

  • Шилдэг анги шалгаруулах тэмцээнд:

1-р байр Хутаг-Өндөр сумын ЕБС-ийн Д.Мөнхзаяа багштай 8б ангийн хамт олон

2-р байр Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн Г.Батжаргал багштай 10в ангийн хамт олон

3-р байр Сэлэнгэ сумын ЕБС-ийн Ууганцэцэг багштай 11б ангийн хамт олон

  • 6-9-р ангийн шилдэг бүтээл шалгаруулах тэмцээнд:

1-р байр Хутаг-Өндөр сумын 8б ангийн сурагч Х.Мөнхзул

2-р байр Хишиг-Өндөр сумын 7а ангийн сурагч Д.Отгонзул

3-р байр Хүүхдийн пра П.Нямчимэг

  • 10-11-р ангийн шилдэг бүтээл шалгаруулах тэмцээнд:

1-р байр Гурванбулаг сумын ЕБС-ийн 12б ангийн сурагч И.Сандаг-Очир

2-р байр Хишиг-Өндөр сумын ЕБС-ийн 10а ангийн сурагч Ц.Мандуухай

3-р байр Булган сумын ЕБС-ийн 10в ангийн сурагч Г.Мэндсайхан тус тус шалгарлаа.

 

 

 

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг ITM ОУ-ын аялал жуулчлалын үзэсгэлэн УБ хотноо Мишээл экспо төвийн үзэсгэлэнгийн танхимд 3-р сарын 25-27-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Уг үзэсгэлэнд Булган аймгийн аялал жуулчлалын салбарынхан аймаг орон нутгаа нэгдсэн зохион байгуулалттайгаар сурталчлан оролцлоо. Үзэсгэлэнд идэвхи санаачилгатай оролцсон жуулчны баазууд,бренд бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид та бүхэндээ маш их баярлалаа.

Хуудас:  1   2   3  ( 21 мэдээ )

Танд ямар мэдээлэл илүү хэрэгтэй байна вэ

Үр дүнг харуулах

Цаг агаарын урьдчилсэн мэдээ

Салхины чиг м/с

© 2014 он Булган аймаг, Байгаль орчны газар