..бусад

Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” зарласан. Энэ өдөр айл өрх, албан байгууллага, хамт олон бүх нийтээр мод, бут, сөөг, цэцэг тарьж, арчлан хамгаалж, түүнийгээ амьдралын хэв маяг болгон хэвшүүлэн сурталчилж ажиллахыг уриалсан тул аймгийн хэмжээнд мод тарих ажил идэвхтэй өрнөж байна.
Аймгийн Соёл амралтын цэцэрлэгт хүрээлэн, Бурхан багшийн энергийн цэцэрлэгт хүрээлэнд албан байгууллага аж ахуй нэгж байгууллагуудын ажилтан албан хаагчид мод тарьлаа. Манай аймгийн хувьд энэ жил мод тарихаас гадна аймгийн БОАЖГазрын мэргэжилтнүүдтэй хамтран тарьсан модоо нэг сар арчилж ургуулахаар болсон юм.

Танд ямар мэдээлэл илүү хэрэгтэй байна вэ

Үр дүнг харуулах

Цаг агаарын урьдчилсэн мэдээ

Салхины чиг м/с

© 2014 он Булган аймаг, Байгаль орчны газар