..бусад

Бүх нийтээр мод бут тарьсан ажлын мэдээ

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 36 тоот тогтоолоор “Нийтийн эзэмшлийн талбайд мод бут тарьсан иргэдийг урамшуулах” журам гарган сумдад хүргүүллээ. Журмаар нийтийн эзэмшлийн талбай, цөлжилт элсний нүүдлийн эсрэг, улсын чанартай автозамын дагуу мод бут тарьсан иргэд хамрагдах боломжтой юм.

Аймгийн Засаг даргын захирамжаар “Цэвэр орчин-ногоон ирээдүй 2014” сарын аяныг зарлаж ажлын төлөвлөгөөг гарган сумдад хүргүүлсэн. Төлөвлөгөөнд бүх нийтээр мод тарих ажлыг зохион байгуулахаар тусгагдсан. Мод бут тарих ажлыг аймаг, сум орон нутагт зохион байгуулж мод бутны үзэсгэлэн худалдаа зохион байгуулах тухай иргэн, аж ахуй нэгж байгууллагад мэдээлсэн. “Тарьц суулгацын үзэсгэлэн худалдаа”-г зохион байгуулан Хялганат, Хутаг-Өндөр Булган сумын Сум дундын ойн анги, Орхон аймгийн “Хөвөнтөн ой” ХХК, Сэлэнгэ аймгийн “Мойлт нуга” ХХК, Заан хүж нөхөрлөл, БУЦСНөхөрлөл” зэрэг байгууллагууд зүлэгний үр, бордоо, хөрс боловсруулах багаж, цэцгийн үр, 11 нэр төрлийн мод бутны тарьц суулгацтайгаар 5 дугаар сарын 3-5, 10-р сарын 07-10-ны өдрүүдэд оролцож сум орон нутгийн иргэдийн хэрэгцээг хангалаа.

Байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас 12 суманд тус бүр 10,0 сая төгрөг, 5 суманд тус бүр 20,0 сая төгрөгийг ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор олгож сум бүр 0,5-1 га талбайг шинээр хашин хамгаалж ногоон байгууламжийн хэмжээг 2 дахин нэмэгдүүлээд байна.

Булган аймгийн Булган сумын хэмжээнд хавар, намрын тарилтаар ШШГГазар, Прокурор, Шүүх, Анар, ОБГазар, 1-р цэцэрлэг,1-р 12 жилийн сургууль Номын титэм, Татварын хэлтэс, Спорт аялал жуулчлалын газар, Эрүүл мэндийн газар, Хөдөө аж ахуйн газар, Стандарт, Статистик, Энх үрс эмнэлэг, Ман Од эмнэлэг, Билгүүн дэлгэрэх ХХК, БУЦСНөхөрлөл, Хүн чулууны бэл ХХК, сумдаас Хангал, Булган, Сэлэнгэ, Сайхан, Бугат, Хутаг-Өндөр, Рашаант, Орхон, Дашинчилэн сумдад идэвхитэй оролцлоо.

Байгаль орчны газар нь сум дундын ойн анги болон ТББ-тай хамтран “Ойн 90 жил”-ийг 10-р сарын 14-15-ны хооронд тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ үеэр үе үеийн ойчид болон ойн салбарт ажиллагсадын “Төгөл сад”-ыг байгуулан 90 ширхэг мод, бутыг тарилаа. Бугат сум “Ханддоржийн нэрэмжит сад” байгуулан агч, гацуур, шар хуайс, улиас, хайлаас, чацаргана зэрэг 3054 ширхэг мод бутыг 9 байгууллагын 201 хүн оролцон 7635000 төгрөгний зардал гарган хийсэн байна. Мөн Хангал сум 50 ширхэг нарс, үхрийн нүд, чацаргана, бөөрөлзгөнө, тэхийн шээг зэрэг 180 ширхэг мод бутыг тариалсан байна.

Аймгийн хэмжээнд 2014 онд 367 байгууллага, аж ахуй нэгжийн 6828 хүн оролцон 113280 ширхэг мод бутыг 202446,0 мянган төгрөгний зардал гарган ногоон байгууламжийг нэмэгдүүллээ.

Танд ямар мэдээлэл илүү хэрэгтэй байна вэ

Үр дүнг харуулах

Цаг агаарын урьдчилсэн мэдээ

Салхины чиг м/с

© 2014 он Булган аймаг, Байгаль орчны газар