Хуудас:  1  ( 6 мэдээ )

ТЕНДЕРИЙН УРИЛГА
                   
Огноо: 2015 оны 03 сарын 23-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Булган аймгийн Булган сумын айл өрхийг утаа бага гаргадаг түлшний хэмнэлттэй  зуухаар хангах /300ш/
         Тендер шалгаруулалтын дугаар: БУ-БХС-23/2015
     Булган аймгийн Засаг даргын тамгын газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос тус аймгийн Булган сумын айл өрхийг утаа бага гаргадаг түлшний хэмнэлттэй зуухаар хангах  /300ш/ тухай тендер ирүүлэхийг урьж байна.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн [45] хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн дундаж  80 сая төгрөгнөөс доошгүй байх
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 80 сая төгрөгнөөс дээш
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил /2013, 2014/
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг:  160 саяаас доошгүй байх
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм. Монголд албан ёсоор нийлүүлэх эрхтэй,  үйлдвэрлэгч компанийн зөвшөөрөл гэрээтэй байх,


Тендерийн хамт 1.655.000 /нэг сая зургаан зуун тавин таван мянган  төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2015 оны 04 сарын 24-ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө meps.gov.mn  хаягаар цахимаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 04 сарын 24-ний өдрийн 10 цаг 30 минутад цахимаар нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Эрхгүй
Дотоодын давуу эрх тооцох эсэх. Тооцохгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Булган аймгийн Засаг даргын дэргэдэх
Худалдан авах ажиллагааны алба

 

Хаяг: Булган аймгийн Засаг даргын тамгын газар, 1 давхарт 106 тоот өрөө
Утас: 70343259, 99655194 Факс: 70343259, Email хаяг: E-Mail хаяг: www.meps.gov.mn

  ТЕНДЕРИЙН УРИЛГА

   Огноо : 2015 оны 03 сарын 15
   Тендер шалгаруулалтын нэр: Ойн санд тархсан хортонтой тэмцэх
   Тендер шалгаруулалтын дугаар: БУ-БХС-19/2015


    Булган аймгийн Засаг даргын Тамгын газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Ойн санд
тархсан хортонтой тэмцэх ажил –ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж
байна.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: 2 жилийн дундаж  Уг ажлын төсөвт өртөгийн 40 хувьтай дүйцэхүйц буюу түүнээс дээш байх
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 150 сая төгрөг /зээл бүрэн олгох банкны тодорхойлолт, дансны үлдэгдэлээр баталгаажна./
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2 жил
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: шаардлагагүй
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм


Тендерийн хамт Багц тус бүрт санал болгож буй үнийн дүнгийн 1 хувь-тай тэнцэх  төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа  ирүүлнэ.

Тендерийг 2014 оны 04 сарын 17-ны өдрийн 10 цаг 00 минут-аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 04 сарын 17-ны өдрийн, 10 цаг 30 минут-т нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Үгүй
Дотоодны давуу эрх тооцох эсэх. Тооцохгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Булган аймгийн Засаг даргын Тамгын газар 1 давхарт 106 тоот өрөө Худалдан авах ажиллагаанныалбаны мэргэжилтэн Г.Давааням Утас:96011627, 70343259 Майл хаяг: Bulgan_haaa@yahoo.com
Уг тендер нь цахим тендер шалгаруулалтын журмаар зохион байгуулагдаж байгаа тул тендерт оролцогч нь Цахим худалдан авах ажиллагааны систем /www.meps.gov.mn/-д өөрийн аж ахуйн нэгжийн цахим гарын үсэг /PKI/-ээр нэвтрэн орж, тендерийн материалыг цахим хэлбэрээр ирүүлнэ.

ТЕНДЕРИЙН УРИЛГА

   Огноо : 2015 оны 03 сарын 13
   Тендер шалгаруулалтын нэр: 150 га газарт ойжуулалт хийх
   Тендер шалгаруулалтын дугаар: БУ-БХС-17/2015

          Булган аймгийн Засаг даргын Тамгын газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос 150 га-д
Ойжуулалт хийх ажил –ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: 2 жилийн дундаж 15 сая төгрөг
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 10 сая төгрөг /зээл бүрэн олгох банкны тодорхойлолт, дансны үлдэгдэлээр баталгаажна./
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2 жил
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: шаардлагагүй
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм


Тендерийн хамт Багц тус бүрт санал болгож буй үнийн дүнгийн 1 хувь-тай тэнцэх  төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа  ирүүлнэ.

Тендерийг 2014 оны 04 сарын 16-ны өдрийн 10 цаг 00 минут-аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 04 сарын 16-ны өдрийн, 10 цаг 30 минут-т нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Үгүй
Дотоодны давуу эрх тооцох эсэх. Тооцохгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Булган аймгийн Засаг даргын Тамгын газар 1 давхарт 106 тоот өрөө Худалдан авах ажиллагаанныалбаны мэргэжилтэн Г.Давааням Утас:96011627, 70343259 Майл хаяг: Bulgan_haaa@yahoo.com
Уг тендер нь цахим тендер шалгаруулалтын журмаар зохион байгуулагдаж байгаа тул тендерт оролцогч нь Цахим худалдан авах ажиллагааны систем /www.meps.gov.mn/-д өөрийн аж ахуйн нэгжийн цахим гарын үсэг /PKI/-ээр нэвтрэн орж, тендерийн материалыг цахим хэлбэрээр ирүүлнэ.

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

Булган аймгийн ойн сан дахь ойн хөнөөлт шавжийн биологи, экологийн онцлог, тархалтыг тогтоох, тэмцлийн ажлын үр дагаврын мониторингийн судалгааны ажил

2015 оны 03 сарын 13-ны өдөр
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ


1.    Булган аймгийн Засаг даргын тамгын газар нь тус аймгийн ойн хортны судалгааны ажлыг хийж гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгох зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Булган аймгийн ойн сан дахь ойн хөнөөлт шавжийн биологи, экологийн онцлог, тархалтыг тогтоох, тэмцлийн ажлын үр дагаврын мониторингийн судалгааны ажил нь дор дурьдсан ажлуудаас бүрдэнэ. Үүнд:

-    Ойн хөнөөлт шавжийн тархалтыг тогтоох хаврын судалгаа явуулах
-    Ойн хөнөөлт шавж, өвчинтэй тэмцэх ажил явуулах талбайг сонгох
-    Ойн ариун цэврийн байдалд мониторинг судалгаа явуулах
-    Төрөөс явуулж буй ойн бодлогын талаар ард иргэдээс судалгаа аван, мониторинг хийх
-    Тэмцлийн ажлын үр дагаврын мониторингийн судалгаа явуулах
-    Ойн хөнөөлт шавжийн тархалтыг тогтоох намрын судалгаа явуулах
-    Ойн хөнөөлт шавж, өвчинтэй тэмцэх ажил явуулах талбайг сонгох, 2015 оны төлөвлөгөө боловсруулах

    
    Ойн хөнөөлт шавж, өвчний экологи, биологийн онцлогийг тодорхойлох, тархалтыг тогтоох судалгааны ажлын дор дурдсан газруудад явуулна. Үүнд:

Д/д    Судалгаа, тэмцлийн ажил
явуулах сумын нэр    Судалгаа явуулах талбай, га

  1. Булган аймаг
    1.    Тэшиг    25000
    2.    Хутаг-өндөр    27000
    3.    Орхон    15000
    4.    Сэлэнгэ    24000
    5.    Хангал    15000
    6.    Бүрэгхангай    14500
    7    Баян-агт    26000
    8    Бугат    38000
    9    Сайхан    5500
    10    Хишиг-Өндөр    10000
    ДҮН    200 000 гэх мэт болно.
    Ойн хөнөөлт шавжийн биологи, экологийн онцлог, тархалтыг тогтоох, тэмцлийн ажил явуулах талбайг сонгох, тэмцлийн ажлын үр дагаврын мониторингийн судалгааны ажил нь дор дурьдсан хугацаанд хийж гүйцэтгэнэ. Үүнд:

    Д/д    Хийгдэх ажлууд    Эхлэх хугацаа    Дуусах хугацаа
    1.    Ойн хөнөөлт шавжийн биологи, экологийн
    онцлог, тархалтыг тогтоох    2015.05.07    2015.05.20
    2.    Ойн хөнөөлт шавж, өвчинтэй тэмцэх ажил
    явуулах талбайг сонгох    2015.05.21    2015.05.25
    3.    Тэмцлийн ажлын үр дагаврын
    мониторингийн судалгаа явуулах    2015.05.28    2015.08.27
    4.    Ойн хөнөөлт шавжийн намрын судалгааг хийж тайлан ирүүлэх    2015.09.01    2015.10.15


    2.    Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ. Үүнд:
    -    ойн хортны судалгааны ажлыг 2-ooс доошгүй жил  хийж гүйцэтгэсэн байх /гэрээ, актын хуулбарыг ирүүлэх /
    -    4-5 хүний бүрэлдэхүүнтэй баг байх /ойн инженер-2, шавьж судлаач-2/ диплом, мэргэжилийн гэрчилгээний хуулбар ирүүлэх

    Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

    3.    Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2015 оны 03 сарын 26-ний өдрийн 12 цаг 00 минутын хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2015 оны 03 сарын 26-ны өдрийн 12 цаг 00 минутын дотор ирүүлнэ үү.
  2. Булган аймгийн Засаг даргын дэргэдэх
    Худалдан авах ажиллагааны алба


    Хаяг: Булган аймгийн Засаг даргын тамгын газар, 1 давхарт 106 тоот өрөө, мэргэжилтэн Д.Ариунжаргал
    Утас: 70343259, 99540646

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

 

  1. Булган аймгийн БОАЖГазар нь Булган аймгийн урд бүсийн сумдын үлийн цагаан оготны тархалтын судалгааны ажил /БУ-БХС-01/2015/-ыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

 

  1. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Булган аймгийн Баяннуур, Дашинчилэн, Орхон, Рашаант, Гурванбулаг, Бүрэгхангай, Баян-Агт, Могод ,Сайхан, Хишиг-Өндөр сумдын бэлчээрийн               538 800 га талбайд үлийн цагаан оготны тархалтын судалгааны ажил хийгдэх болно.

 

  1. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг

 

- Улсын бүртгэлийн гэрчилгээ

- Татварын өргүйг нотолсон татварын байгууллагын тодорхойлолт

- Шүүхийн тодорхойлолт

-Санхүүгийн тайлан / сүүлийн 2 жил/

-Инженер техникийн ажилчдын нийгмийн даатгалын хуулбар

- Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ

- Ижил төрлийн ажлын туршлага

- Техник тоног төхөөрөмжийн талаарх мэдээлэл ирүүлнэ.

Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

 

  1. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2015 оны 04-р сарын 01-ны өдрөөс 2015 оны 04 сарын 10-ны 10 цаг 00 минутын хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2014 оны 04-р сарын 10-ны 10.00 цаг 00 минутаас өмнө ирүүлнэ үү.

 

 

Захиалагчийн хаяг

Булган аймаг БОАЖГазрын 16 тоот өрөө, мэргэжилтэн М.Алтанцэцэг утас 70343322. 99718018 /факс 70343325

Цөлжилт ногоон хэрэмийн  туслах зурвасын ажлыг гүйцэтгэх тухай

2015 оны 03 сарын 12-ны өдөр

 

Нэг.  ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

        
    Булган аймгийн Засаг даргын тамгын газар, Худалдан авах ажиллагааны алба  нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос тус аймгийн Цөлжилт ногоон хэрэмийн  туслах зурвасын ажлыг гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг  урьж байна. Тус ажил нь дараах 3 багцаас бүрдэнэ. Үүнд:

Багцын нэр     Сумын     Тайлбайн хэмжээ    Зай

1-р багц    Дашинчилэн сум Сүүж баг    5 га    3-5 км
2-р багц    Рашаант сум  Элсэн тасархай    5 га    Сумын төвөөс 25-30 км
3-р багц    Баяннуур сум    5 га    Сумын төвөөс 3-4км
   
    Үнийн санал ирүүлэх үйлчилгээний зураг, техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.

Тендерийн баримт бичгийг эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50.000 төгрөгөөр худалдан авч болно.

     Үнийн саналыг 2015 оны 03 сарын 20-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө meps.gov.mn хаягаар  ирүүлнэ. Утас: 70343259, 99540646

Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй  тендерт оролцогчдыг байлцуулан  2015 оны 03 сарын 20-ны өдрийн 10 цаг 30 минутад  цахимаар нээнэ.

Булган аймгийн Засаг даргын дэргэдэх
Худалдан авах ажиллагааны алба

Хаяг: Булган аймгийн Засаг даргын тамгын газар, 1 давхарт 106 тоот өрөө, мэргэжилтэн Д.Ариунжаргал
Утас: 70343259, 99540646
Хуудас:  1  ( 6 мэдээ )

Танд ямар мэдээлэл илүү хэрэгтэй байна вэ

Үр дүнг харуулах

Цаг агаарын урьдчилсэн мэдээ

Салхины чиг м/с

© 2014 он Булган аймаг, Байгаль орчны газар