..бусад

ТЕНДЕРИЙН УРИЛГА /Ойн санд тархсан хортонтой тэмцэх/

  ТЕНДЕРИЙН УРИЛГА

   Огноо : 2015 оны 03 сарын 15
   Тендер шалгаруулалтын нэр: Ойн санд тархсан хортонтой тэмцэх
   Тендер шалгаруулалтын дугаар: БУ-БХС-19/2015


    Булган аймгийн Засаг даргын Тамгын газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Ойн санд
тархсан хортонтой тэмцэх ажил –ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж
байна.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: 2 жилийн дундаж  Уг ажлын төсөвт өртөгийн 40 хувьтай дүйцэхүйц буюу түүнээс дээш байх
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 150 сая төгрөг /зээл бүрэн олгох банкны тодорхойлолт, дансны үлдэгдэлээр баталгаажна./
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2 жил
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: шаардлагагүй
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм


Тендерийн хамт Багц тус бүрт санал болгож буй үнийн дүнгийн 1 хувь-тай тэнцэх  төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа  ирүүлнэ.

Тендерийг 2014 оны 04 сарын 17-ны өдрийн 10 цаг 00 минут-аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 04 сарын 17-ны өдрийн, 10 цаг 30 минут-т нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Үгүй
Дотоодны давуу эрх тооцох эсэх. Тооцохгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Булган аймгийн Засаг даргын Тамгын газар 1 давхарт 106 тоот өрөө Худалдан авах ажиллагаанныалбаны мэргэжилтэн Г.Давааням Утас:96011627, 70343259 Майл хаяг: Bulgan_haaa@yahoo.com
Уг тендер нь цахим тендер шалгаруулалтын журмаар зохион байгуулагдаж байгаа тул тендерт оролцогч нь Цахим худалдан авах ажиллагааны систем /www.meps.gov.mn/-д өөрийн аж ахуйн нэгжийн цахим гарын үсэг /PKI/-ээр нэвтрэн орж, тендерийн материалыг цахим хэлбэрээр ирүүлнэ.

Танд ямар мэдээлэл илүү хэрэгтэй байна вэ

Үр дүнг харуулах

Цаг агаарын урьдчилсэн мэдээ

Салхины чиг м/с

© 2014 он Булган аймаг, Байгаль орчны газар