..бусад

ТЕНДЕРИЙН УРИЛГА /Булган сумын айл өрхийг утаа бага гаргадаг түлшний хэмнэлттэй зуухаар хангах /300ш/

ТЕНДЕРИЙН УРИЛГА
                   
Огноо: 2015 оны 03 сарын 23-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Булган аймгийн Булган сумын айл өрхийг утаа бага гаргадаг түлшний хэмнэлттэй  зуухаар хангах /300ш/
         Тендер шалгаруулалтын дугаар: БУ-БХС-23/2015
     Булган аймгийн Засаг даргын тамгын газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос тус аймгийн Булган сумын айл өрхийг утаа бага гаргадаг түлшний хэмнэлттэй зуухаар хангах  /300ш/ тухай тендер ирүүлэхийг урьж байна.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн [45] хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн дундаж  80 сая төгрөгнөөс доошгүй байх
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 80 сая төгрөгнөөс дээш
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил /2013, 2014/
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг:  160 саяаас доошгүй байх
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм. Монголд албан ёсоор нийлүүлэх эрхтэй,  үйлдвэрлэгч компанийн зөвшөөрөл гэрээтэй байх,


Тендерийн хамт 1.655.000 /нэг сая зургаан зуун тавин таван мянган  төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2015 оны 04 сарын 24-ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө meps.gov.mn  хаягаар цахимаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 04 сарын 24-ний өдрийн 10 цаг 30 минутад цахимаар нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Эрхгүй
Дотоодын давуу эрх тооцох эсэх. Тооцохгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Булган аймгийн Засаг даргын дэргэдэх
Худалдан авах ажиллагааны алба

 

Хаяг: Булган аймгийн Засаг даргын тамгын газар, 1 давхарт 106 тоот өрөө
Утас: 70343259, 99655194 Факс: 70343259, Email хаяг: E-Mail хаяг: www.meps.gov.mn

Танд ямар мэдээлэл илүү хэрэгтэй байна вэ

Үр дүнг харуулах

Цаг агаарын урьдчилсэн мэдээ

Салхины чиг м/с

© 2014 он Булган аймаг, Байгаль орчны газар