..бусад

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

Булган аймгийн ойн сан дахь ойн хөнөөлт шавжийн биологи, экологийн онцлог, тархалтыг тогтоох, тэмцлийн ажлын үр дагаврын мониторингийн судалгааны ажил

2015 оны 03 сарын 13-ны өдөр
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ


1.    Булган аймгийн Засаг даргын тамгын газар нь тус аймгийн ойн хортны судалгааны ажлыг хийж гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгох зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Булган аймгийн ойн сан дахь ойн хөнөөлт шавжийн биологи, экологийн онцлог, тархалтыг тогтоох, тэмцлийн ажлын үр дагаврын мониторингийн судалгааны ажил нь дор дурьдсан ажлуудаас бүрдэнэ. Үүнд:

-    Ойн хөнөөлт шавжийн тархалтыг тогтоох хаврын судалгаа явуулах
-    Ойн хөнөөлт шавж, өвчинтэй тэмцэх ажил явуулах талбайг сонгох
-    Ойн ариун цэврийн байдалд мониторинг судалгаа явуулах
-    Төрөөс явуулж буй ойн бодлогын талаар ард иргэдээс судалгаа аван, мониторинг хийх
-    Тэмцлийн ажлын үр дагаврын мониторингийн судалгаа явуулах
-    Ойн хөнөөлт шавжийн тархалтыг тогтоох намрын судалгаа явуулах
-    Ойн хөнөөлт шавж, өвчинтэй тэмцэх ажил явуулах талбайг сонгох, 2015 оны төлөвлөгөө боловсруулах

    
    Ойн хөнөөлт шавж, өвчний экологи, биологийн онцлогийг тодорхойлох, тархалтыг тогтоох судалгааны ажлын дор дурдсан газруудад явуулна. Үүнд:

Д/д    Судалгаа, тэмцлийн ажил
явуулах сумын нэр    Судалгаа явуулах талбай, га

  1. Булган аймаг
    1.    Тэшиг    25000
    2.    Хутаг-өндөр    27000
    3.    Орхон    15000
    4.    Сэлэнгэ    24000
    5.    Хангал    15000
    6.    Бүрэгхангай    14500
    7    Баян-агт    26000
    8    Бугат    38000
    9    Сайхан    5500
    10    Хишиг-Өндөр    10000
    ДҮН    200 000 гэх мэт болно.
    Ойн хөнөөлт шавжийн биологи, экологийн онцлог, тархалтыг тогтоох, тэмцлийн ажил явуулах талбайг сонгох, тэмцлийн ажлын үр дагаврын мониторингийн судалгааны ажил нь дор дурьдсан хугацаанд хийж гүйцэтгэнэ. Үүнд:

    Д/д    Хийгдэх ажлууд    Эхлэх хугацаа    Дуусах хугацаа
    1.    Ойн хөнөөлт шавжийн биологи, экологийн
    онцлог, тархалтыг тогтоох    2015.05.07    2015.05.20
    2.    Ойн хөнөөлт шавж, өвчинтэй тэмцэх ажил
    явуулах талбайг сонгох    2015.05.21    2015.05.25
    3.    Тэмцлийн ажлын үр дагаврын
    мониторингийн судалгаа явуулах    2015.05.28    2015.08.27
    4.    Ойн хөнөөлт шавжийн намрын судалгааг хийж тайлан ирүүлэх    2015.09.01    2015.10.15


    2.    Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ. Үүнд:
    -    ойн хортны судалгааны ажлыг 2-ooс доошгүй жил  хийж гүйцэтгэсэн байх /гэрээ, актын хуулбарыг ирүүлэх /
    -    4-5 хүний бүрэлдэхүүнтэй баг байх /ойн инженер-2, шавьж судлаач-2/ диплом, мэргэжилийн гэрчилгээний хуулбар ирүүлэх

    Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

    3.    Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2015 оны 03 сарын 26-ний өдрийн 12 цаг 00 минутын хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2015 оны 03 сарын 26-ны өдрийн 12 цаг 00 минутын дотор ирүүлнэ үү.
  2. Булган аймгийн Засаг даргын дэргэдэх
    Худалдан авах ажиллагааны алба


    Хаяг: Булган аймгийн Засаг даргын тамгын газар, 1 давхарт 106 тоот өрөө, мэргэжилтэн Д.Ариунжаргал
    Утас: 70343259, 99540646

Танд ямар мэдээлэл илүү хэрэгтэй байна вэ

Үр дүнг харуулах

Цаг агаарын урьдчилсэн мэдээ

Салхины чиг м/с

© 2014 он Булган аймаг, Байгаль орчны газар