..бусад

Тусгай зөвшөөрөл авахад шаардагдах бичиг баримтын жагсаалт

Ус ашиглах дүгнэлт гаргуулахад бүрдүүлэх материал.

Хоногт 100 шоометрээс их ус ашиглах, эрчим хүч, усан тээврийн зориулалтаар ашиглах дүгнэлтийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, 50-100 шоометр ус болон усан орчин ашиглуулах дүгнэлтийг сав газрын захиргаа, 50 шоометр хүртэлх ус ашиглуулах, хурын ус хуримтлуулж, хөв, цөөрөм байгуулах, суваг, шуудуу татах дүгнэлтийг аймаг, нийслэлийн байгаль орчны алба тус тус гаргана.

-Ус ашиглах дүгнэлт гаргуулах хүсэлтээ аймгийн байгаль орчны газарт гаргана.

-Ашиглах усны эх үүсвэр, эсхүл рашааны эх булаг, түүний байршлыг харуулсан зураг.

-Хоногт ашиглах усны хэмжээ, зориулалт.

-Барилга байгууламжийн зураг, төсөл.

-Үйлдвэрлэлийн хүчин чадал, техник, эдийн засгийн үзүүлэлт.

-Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайлан, дүгнэлт.

-Ус ашиглуулах дүгнэлт гаргах үйлчилгааний хөлс 260000 төгрөгийг Булган аймгийн Төрийн сан банк дахь Байгаль орчин, аялал жуучлалын газрын 040013402 дансанд төвлөрүүлэн баримт. /БОНХСайдын 2013 оны А-157 дугаар тушаал/

-Дүгнэлтийг үндэслэн сумын Засаг дарга ус ашиглуулах зөвшөөрөл олгож, гэрээ байгуулна.

-Зөвшөөрлийг үндэслэн сумын байгаль хамгаалагч ус ашиглах эрхийн гэрчилгээ олгоно.

Танд ямар мэдээлэл илүү хэрэгтэй байна вэ

Үр дүнг харуулах

Цаг агаарын урьдчилсэн мэдээ

Салхины чиг м/с

© 2014 он Булган аймаг, Байгаль орчны газар